АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС ЭРҮҮЛ АМЬДРАЛ
Эрүүл амьдралын үндэс суурь нь Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг юм. ЭМУСТҮ-ний зорилго, ач холбогдол нь хүний амьдралын хэв маяг, ажлын онцлог, нас хүйсээс хамааран хувь хүн бүрийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлон, тохирсон зөв дадал зуршлыг бий болгох замаар өвчин, эмгэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаа юм. Та УСТҮ-г ойлгож, өөрийн амьдралдаа ашиглаж хэвшүүлснээр ирээдүйд гарах эрсдлээс хамгаалж, санхүүгийн хувьд илүү их зардал гарахаас сэргийлэхийн зэрэгцээ амьдралын чанартаа ахиц, дэвшил гарган, сайжруулах ач холбогдолтой.
ТАНД ЗОРИУЛСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Фамили Клиник нь таны нас, хүйс, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн талаархи мэдээлэл дээр үндэслэн сонголт бүхий шинжилгээний багцуудыг тодорхой эрхтэн тогтолцоонд чиглэсэн болон бие махбодийн бүх хэсгийг хамарсан байдлаар урьдчилан сэргийлэх багц шинжилгээнүүдийг зөвлөн, орчин үеийн техник технологийг, мэргэжлийн эмч нарын мэдлэг, туршлагатай хослуулан хийж ажиллаж байна.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс