Фамили Клиник эмнэлгийн анхны суурь нь 1997 онд Өрнө Дорнын засал нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш эрүүл мэндийн салбарын олон чиглэлд амжилттай ажиллаж ирсэн.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх болсноор бид 2017 онд Фамили Клиник эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Манай эмнэлгийн орчин нь сүүлийн үеийн өнгө дизайны өндөр шийдэл бүхий, халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангасан, агаар сэлгэлт, халдваргүйтгэлийг дэвшилтэт технологиор шийдсэн байна.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс