Фамили Клиник эмнэлгийн Хүүхдийн хэсэг нь 1 сартайгаас 16 нас хүртэлх хүүхдүүдэд өвчний үеийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналт, зөвлөгөөг орчин үеийн нотолгоонд суурилсан стандартын дагуу, тав тухтай орчинд, түргэн шуурхай үзүүлж байна. Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх нь бидний тэргүүлэх зорилго юм.

Тусламж үйлчилгээ:

1. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд нь зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үеийн анхан болон хоёрдугаар шатлалын тусламжийг үзүүлдэг. Үүнд:
• Суурь эмгэг (Сульдаа, Тураал, Цус багадалт, Диатез)
• Амьсгалын замын эмгэгүүд (Ханиад шуухинаа, Томуу, Амьсгалын дээд, доод замын өвчнүүд)
• Хоол боловсруулах замын эмгэгүүд (Амны хөндийн өвчнүүд, Ходоод гэдэсний үйлийн хямрал, Биж, Суулгалт өвчин, Шимэгч хорхой)
• Хүүхдийн бусад түгээмэл өвчлөлүүдийн оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө
1. Яаралтай үеийн тусламж үйлчилгээ
2. Бүрэн автомат лабораторид бүх төрлийн шинжилгээ
3. Рентген оношилгоо
4. ЭХО оношилгоо
5. Өдрийн эмчилгээ
6. Физик эмчилгээ
7. Томуу болон Рота вирусын вакцин
8. Витамин Д-н оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, нөхөх тун олгох
9. Бага насны хүүхдийн багц шинжилгээ, зөвлөгөө (Суурь өвчний багц, Сульдаа өвчин илрүүлэх багц, Цус багадалт илрүүлэх багц, Хоол тэжээл дутлын багц)
10. Өсвөр үеийн багц шинжилгээ, зөвлөгөө (Суурь өвчний багц)
11. Чиглэсэн багц шинжилгээ, зөвлөгөө (Цэцэрлэгийн багц, Сурагч багц, Охидын багц, Бассейны багц)

Үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамж бидний зорилго, Манай эмнэлгийн Хүүхдийн хэсгийн ажиллах цаг:
Даваа – Баасан /09.00-17.30/, Бямба, Ням /10.00-16.00/

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic