Шинжлэх ухаанаар батлагдсан цор ганц идэвхитэй хамгаалалт бол вакцин юм.
Эцэг эхчүүд маань Томуугийн вакцинаа хэзээ хийлгэх вэ гэж их асуудаг. Томуу нь жил бүрийн 10сараас хэлэн дэгдэж 12,1 саруудад оргил үедээ хүрдээд аажмаар буурдаг.
Томуугийн вакцин нь хийлгэснээс хойш 14-21 хоногт дархлаа бүрэн тогтож, жилийн турш хамгаалдаг. Иймд вакциныг 8сараас эхлэн хийлгэхийг зөвлөдөг ч жилийн турш хэзээ ч хийлгэж болно.
CDC буюу ОУ-ын Халдварт өвчний төв нь хүүхэд ба насанд хүрэгчдийг дараах өвчнүүдээр хөнгөн өвдсөн ч Томуугийн вакцинийг хийлгэж болно гэж заасан бна:
Зөвхөн хөнгөн өвдсөн үед вакцин хийх бөгөөд энэ нь дархлаа тогтоход болон өвчин хүндрэхэд нөлөөлөхгүй зөвхөн эдгэрэх хугацааг уртасгах эрсдэлтэй байдаг.
Аливаа өвчнөөр хүнд, хөнгөн өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн зэргээс хамааран шинж тэмдэг арилснаас хойш 2 хоногоос 3 сар орчмын дараа хийж болдог тул эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс