Эмэгтэйн гадна бэлэг эрхтэн хуурайшсаны улмаас загатнах, шээх үед хорсох, шээс дусагнах зэрэг шинж тэмдэг нь цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн насны, мөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог эмгэг юм. Гол шалтгаан нь ихэвчлэн үтрээний булчингийн атрофи болсноос үүсэлтэй байдаг ба энэ нь эмэгтэй таны амьдралын чанар, хамтрагчтайгаа харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Фамили Клиник эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт лазер технологийн тусламжтайгаар эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байдаг энэхүү асуудлыг өвдөлтгүйгээр, биед сөрөг нөлөөгүйгээр, богино хугацаанд үр дүнтэй эмчилж байна.

Үтрээний лазер эмчилгээ гэж юу вэ?
Үтрээний лазер эмчилгээ нь СО2 лазер дээр суурилсан, үтрээний салстад зориулагдсан эмийн болон мэс заслын бус хамгийн үр дүнтэй орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм. СО2 лазер нь үтрээний салстын гүнийн эд эсэд үйлчилж коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэн салстын ханын бичил цусан хангамжийг сайжруулснаар эсийн шүүрлийг идэвхжүүлж үтрээний хэвийн орчинг бий болгох замаар үтрээг чийгшүүлэн үтрээнй булчинг чангалан залуужуулдаг.

Эмчилгээний давуу тал:

1. Өвдөлтгүй
2. Уг ажилбарыг үтрээнд хийхэд ямар нэг тусгайлсан мэдээ алдуулалт шаардлагагүй.
3. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 45 минут.
4. Шарх сорви үүсгэхгүй
5. Жирэмслэхэд сөргөөр нөлөөлөхгүй
6. Амбулаторийн нөхцөлд хийх ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Та шууд ажилдаа явж болно
7. Бэлгийн харьцаа удаан хугацаагаар хориглохгүй /7хоног/
8. Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч гардан хийдэг.

Үтрээний лазер эмчилгээг хэнд зөвлөх вэ?
• Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
• Хоёр ба түүнээс дээш удаа төрөх замаар төрсөн эхчүүд
• Дөнгөж төрсөн эхчүүд
• Мэс заслаар умай, өндгөвч авахуулсан эмэгтэйчүүд
• Хавдрын эмчилгээний улмаас эрт цэвэршсэн эмэгтэйчүүд
• Хөнгөн хэлбэрийн шээс задгайралтай бүх насны эмэгтэйчүүд
• Төрөлхийн болон олдмол бэлгийн бага уруул суналттай эмэгтэйчүүд

Танд дараах зовиур, шинж тэмдгээс илэрвэл манай эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, үтрээний лазер эмчилгээнд орохыг зөвлөж байна
• Бэлгийн харьцааны үед өвддөг
• Үтрээ загатнах зовиур байдаг
• Шээх үед хорсох, доороос дээш чиглэлтэй хатгаж өвдөх
• Хүүхэд төрүүлснээс хойш бэлгийн дур хүсэл буурсан
• Бэлгийн харьцааны дараа бага зэрэг цус гарц, өвддөг
• Хүнд юм өргөх, ханиах найтаах, чанга инээх зэрэгт шээс дусагнадаг
• Бэлгийн бага уруул нь суналттай
• Гадна бэлэг эрхтэн хэт их нөсөөжиж, харлах

Үтрээний лазер эмчилгээг хийлгэснээр дараах үр дүнг үзүүлдэг.
• Үтрээний чийгшил нэмэгдэж, орчин хэвийн болж загатнаж, хуурайших зовиур арилах
• Үтрээний булчин чангарч, үтрээ бариу болох
• Шээс задгайрлын хөнгөн хэлбэрийг эмчлэгдэж шөнө босож шээх, шуус дусагдах зовиур арилж, амтдралын чанар сайжрах
• Гадна бэлэг эрхтний өнгө сэргээж, нөсөөжилт багасаж, цайх
• Бэлгийн бага уруулийн хэмжээ багасах

Бүсгүй таны амьдралын чанарыг сайжруулна.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic