Фамили клиник эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хэсгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд нь чанар стандартын шаардлагад нийцсэн, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглан үзүүлж байна.

Хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн, тав тухтай, аюулгүй, халдвар хамгааллын дэглэм баримталсан эмнэлгийн орчинд охид, эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан сэтгэл ханамжтай үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг хүргэхийн төлөө зорин ажиллаж байна.
Охид, эмэгтэйчүүдийн биений юм ирэх, үтрээгээр хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх, шээс задгайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл манай тасгийн эмч нарт хандаж өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.

Мөн жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо болон орчин үеийн гэр бүл төлөвлөлтийн аргын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, хувь хүнд тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна.

Тусламж үйлчилгээ: Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ:

• Охидын үзлэг, оношилгоо
• Үтрээний үрэвслийн оношилгоо, эмчилгээ
• Үтрээний дуран
• Умайгаас цус алдах, биений юм алдагдах эмгэгийн оношилгоо, эмчилгээ
• Умайн хоргүй хавдрын оношилгоо
• Умайн хүзүүний хавдрын урьдал, хавдрын эрт илрүүлэг, хяналт
• Цэвэршилтийн хам шинжийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
• Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ
• Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
• Жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн /мөнгөжүүлсэн T болон цагираг, энгийн T хэлбэрийн ерөндөг, охидын ерөндөг болон суулгац/ аргын дагуу суулгац, ерөндөг тавих
• Өдрийн эмчилгээ / Жирэмсний болон эмэгтэйчүүдийн өвчлөлийн багц эмчилгээ/
• Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого тайлах эмчилгээ
• жирэмсний тонус буулгах эмчилгээ
• Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний эмчилгээний багцууд
• Эмэгтэйчүүдийн цус тогтоох эмчилгээ

Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ:

• Жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо
• Ургийн гаж хөгжил (Дауны хам шинж болон бусад хромосомын гажгийн эрсдэл)-ийн эрт илрүүлэг /Жирэмсний 11-13 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай, ургийн хамрын яс тодорхойлох, эхийн цусанд цэлмэнгийн гонадотропин, жирэмсний хамааралт сийвэнгийн А уураг, Эхийн цусанд хоёрол тест үзэх/
• Жирэмсний 18-22 долоо хоногтойд ургийн эрхтэн системийн нарийвчилсан хэт авиан шинжилгээ
• Жирэмсэн үеийн эмгэг байдал (манас таталтын урьдал, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал, ургийн бүтэлт)-ыг эрт илрүүлэх, хянах, тусламж үйлчилгээ
• Жирэмсний хожуу хордлого оношилгоо, эмчилгээ
• Эрхтэн системийн эмгэгийг нарийн мэргэжлийн эмчтэй хамтран оношлох, хянах, тусламж үзүүлэх

Манай эмэгтэйчүүдийн хэсгийн онцлог тусламж үйлчилгээ: Трима

Манай эмнэлэг нь таньд Бага аарцгийн хөндийн бүхий л төрлийн үрэвсэлт өвчнийг эмчлэх ‘ТРИМА-Эмэгтэйчүүдийн цогц эмчилгээ. Энэхүү эмчилгээ нь үр дүнтэй, өвдөлтгүй, дахин сэдрэлт үүсгэдэггүй зэрэг давуу талтай бөгөөд манай эмнэлэг нь ТРИМА эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулсан багц эмчилгээний сонголттойгоор үйлчилж байна.

Яагаад та эмэгтэйчүүдийн цогц физик эмчилгээг сонгох хэрэгтэй вэ?
• Үтрээнээс эвгүй үнэртэй, өнгөтэй ялгадас гарах
• Үтрээний мөөгөнцөр дахих
• Умайн хүзүүний улайлт, шархлаатай
• Биений юм алдагдаг
• Цистит
• Бэлгийн замын халдварт өвчин оношлогдсон
• Үр хөндөлт, зулбалт, өсөлтгүй жирэмслэлтэй холбоотой умайд ажилбар хийлгэсэн бол
• Жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа эмэгтэйчүүд
• Мөн эмийн эмчилгээ хийлгэсэн ч эмчилгээнд үр дүнгүй ойр ойрхон сэдэрдэг бол

Үтрээний лазер эмчилгээ нь CO2 лазер дээр суурилсан, мэс заслын бус аргаар үтрээний булчингийн сулрал, хартингаршил, шээс задгайрлыг эмчлэх хамгийн үр дүнтэй орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.
Мөн CO2 лазер нь үтрээний салстын эд эсэд үйлчилж коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэн, салстын ханын цусан хангамжийг сайжруулж эсийн шүүрлийг идэвхжүүлэн үтрээний хэвийн орчинг бий болгох замаар үтрээг чийгшүүлэн, үтрээний булчинг чангалах, шээс задгайрлыг эмчлэх үйлчилгээтэй.

• Ямар үед та эмэгтэйчүүдийн Evero эмчилгээг сонгох хэрэгтэй вэ?
• Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд үтрээний хуурайшлын үед
• 2 түүнээс дээш удаа төрөх замаар төрсөн эхчүүд
• Шээс задгайрлын хөнгөн хэлбэртэй бүх насны эмэгтэйчүүд

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic