Фамили клиник эмнэлэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй, өвдөлтгүй, дахин сэдрэхгүй, физик эмчилгээг ТРИМА аппаратын тусламжтайгаар үйлчлүүлэгчдээ хүргэн ажиллаж байна.
ЯАГААД ТРИМА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
• Цистит өвчин, түүний сэдрэлийн үед
• Биений юм алдагддаг эсвэл тогтворгүй ирдэг эмэгтэйчүүд
• Хэвлийн доогуур хүчтэй биш ч шалтгаан тодорхойгүй үе үе өвддөг.
• Үтрээгээр хэвийн биш (үнэртэй, шар ногоон өнгөтэй, ээдмэнцэрт) ялгадас байнга эсвэл үе үе гардаг.
• Үтрээний мөөгөнцрийн дахилтын үед
• Ойр ойрхон шээс хүрэх, шээс хурц үнэртэй, өтгөн гардаг.
• Бэлгийн замын халдварт өвчнөөр оношлогдсон бол.
• Үр хөндөлт, умайн хөндийг багажаар цэвэрлүүлсэн бол (өсөлтгүй жирэмслэлт, зулбасны улмаас). Эдгээр өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүдийн цогц “Трима” физик эмчилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
ТРИМА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Эмийн эмчилгээтэй хавсарч дэвшилтэт технологи бүхий 6-н төрлийн физик эмчилгээтэй хослуулсанаар илүү үр дүнтэй эмчлэх цогц арга юм.
• ҮР ДҮНТЭЙ
• ӨВДӨЛТГҮЙ
• ДАХИН СЭДРЭХГҮЙ
• КУРС ФИЗИК ЭМЧИЛГЭЭ
ТРИМА ЦОГЦ ЭМЧИЛГЭЭНИЙ БҮРДЭЛ
1. ДУЛААН ЭМЧИЛГЭЭ
2. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ВАКУМАСПИРАЦИ ЭМЧИЛГЭЭ
3. ДИНАМИК СОРОНЗОН ЭМЧИЛГЭЭ
4. БАГА ЭРЧИМТ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ
5. ЭМИЙН ЭЛЕКТРОФОРЕЗ ЭМЧИЛГЭЭ
6. ЦАХИЛГААН ӨДӨӨЛТИЙН ЭМЧИЛГЭЭ
2. Дулаан эмчилгээ гэдэг нь шээлэй болон үтрээний салстад 5мм-с дээш гүнд нэвтэрч тухайн хэсэгт байх цусны судсанд цусны эргэлтийг сайжруулж, үтрээний салстад дулааны үйлчилгээ шууд үзүүлснээр бактери вирусыг устгах үйлчилгээтэй. Бэлгийн замын халдварт өвчин болон эмэгтэйчүүдийн бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн үед гэмтсэн салстыг нөхөн сэргээх зорилгоор хийгддэг. Цистит, шээсний замын үрэвслийн үед соронзон эмчилгээтэй хавсран хэрэглэхэд үрэвсэл архагших дахин сэдрэхээс сэргийлж чадна.
3. Умайн хүзүүний вакумаспираци эмчилгээний тусламжтайгаар жирийн үед шинжилгээ авах боломжгүй умайн хүзүүний сувгийн гүн хэсгээс шинжилгээний материал авах, эмийн бодисоор угаах, аарцагны цусан хангамжийг сайжруулах, эдийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
4. Динамик соронзон эмчилгээ нь ерөнхий болон хэсгийн дархлааг дэмжих, нянгийн эмгэг өсөлтийг сааруулах, бага аарцгийн цусан хангамжийг сайжруулах, нейровегатив өөрчлөлтийг зохицуулах, бие махбодийн гэмтсэн хэсэгт эмийн бодис хуримтлуулах, эмэнд мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Ийм учраас физик эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулах нь илүү үр дүнтэй байдаг. Уг байдал нь динамик соронзон эмчилгээ болон магнифорез, халаагч катетер, электрофорез зэргийг хослуулснаар бий болдог.
5. Бага эрчимт лазер эмчилгээ гэдэг нь өвөрмөц шинж чанартай цахилгаан соронзон цацраг юм. Эмэгтэйчүүдийн өвчнүүдийн эмчилгээнд ашиглахдаа үрэвсэлт өвчний байдлаас шалтгаалан 3 төрлийн лазер туяа эмчилгээг хослуулан ашиглаж байна.
• НИЛ ЯГААН БУЮУ Ф-ЛАЗЕР туяа нь өнгөц эдүүдэд тухайлбал шээсний сүв болон үтрээний салст бүрхэвчийн эдийн гүнд нэвтэрч үр дүнтэй үйлчлэх боломжийг олгодог. Үүнээс гадна Ф лазер туяа нь нянг устгах өндөр идэвхитэй.
• ИНФРА УЛААН ЛАЗЕР БУЮУ ИК-ЛАЗЕР туяа нь үрэвсэл, хавангийн эсрэг идэвхитэй үйлчлэлтэй. Судасны хананы нэвчилтийг хэвийн болгон эдүүд дэх хүчилтөрөгчийн, парциаль даралтыг нэмэгдүүлэн, бодисын солилцоог эрчимжүүлснээр шархны эдгэрэлтийн түргэсгэдэг. Түүнчлэн өвчин үүсгэгч бичил биетүүдийн эмгэг төрөгч чанарыг бууруулж антибиотикт мэдрэг байдлыг нэмэгдүүлнэ.
• УЛААН ЛАЗЕР БУЮУ К-ЛАЗЕР туяа нь улаан эсийн цитоплазмын бүтцэд нөлөөлж мембраных нь хасах цахилгаан цэнэгийг ихэсгэснээр төрөл бүрийн эмгэгүүдийн үед гэмтсэн эндотел эргэн сэргэж, ферментийн системийн биосинтезийн процессууд дахин идэвхжин, капилляр судаснуудын цусны эргэлт эрчимжсэнээр энергийн солилцоо сайжирч судас,эдийн барьерын нэвчилт болон цусны гемостатик ба фибринолитик идэвхи хэвэндээ ордог.
5. Эмийн электрофорез эмчилгээ нь арьс болон салст бүрхэвчинд тогтмол цахилгаан гүйдлээр төрөл бүрийн эмийн бодисыг хэсэг газарт нэвчүүлэн эмийн концентрацийг үр дүнтэйгээр нэмэгдүүлдэг учир эмчилгээний үр дүн өндөр байдаг.
• Үрэвслийн процессийн эрчмийг бууруулдаг.
• Хаван бууруулдаг.
• Өвдөлт намдаах
• Булчингийн чангарлыг сулруулах
• Цусны бичил эргэлтийг сайжруулна.
• Эдийн нөхөн төлжих үйл явцыг нэмэгдүүлнэ.
• Биологийн идэвхит бодисийн нийлэгжилтийг идэвхижүүлнэ.
• Дархлаа дэмжинэ.
6. Цахилгаан өдөөлтийн эмчилгээ нь өвчтөнд өвдөлт үүсгэхгүй бөгөөд эмчилгээний явцад бага зэрэг ирвэгнэх мэдрэмж төрүүлдэг. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт өвчнүүд, бөөр шээсний замын үрэвсэл, бэлгийн сулралын үед цахилгаан өдөөлтийн эмчилгээ хийнэ.
Үйлчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж дээрх эмчилгээнүүдийг хослуулан хийх ба 1 удаагийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 20-45 минут, 7-10 оролт нь нэг курс.
Таныг манай эмнэлгийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үрэвсэлт өвчний урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс