Фамили Клиник эмнэлгийн дүрс оношилгооны хэсгийн эмч, мэргэжилтнүүд нь өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар аюулгүй, тав тухтай, халдвар хамгааллыг дэглэм баримталсан эмнэлгийн орчинд стандартад нийцсэн, чанартай оношилгоог хийж байна.
Бид хэт авиа оношилгооны дэлхийд тэргүүлэгч АНУ-ын General Electric компанийн VOLUSION E8 эхо аппарат, БНСУ-ын Acoma брэндийн цацрагийн ачаалал багатай POX 100BT загварын рентген аппаратыг тус тус дүрс оношилгооны үйл ажиллагаанд ашиглаж байна.
Хэт авиа шинжилгээ:
Хэвлийн эхо оношилгоо
Ургийн эхо оношилгоо
Эмэгтэйчүүдийн эхо оношилгоо
Хөхний эхо оношилгоо
Бамбайн эхо оношилгоо
Түрүү булчирхайн эхо оношилгоог хийж байна.
Рентген зураг:
• Цээжний рентген зураг
• Гар сарвууны рентген зураг
• Шилбэ ясны рентген зураг
• Өвдөг шагайн рентген зураг
• Тавхай ясны ренген зураг тус тус авч байна.
Рентген оношилгоогоор уушги, зүрх судасны эмгэг өөрчлөлт, ясны эмгэгүүдийг илрүүлэх боломжтой.
Рентген оношилгооны давуу тал:
• Шинжлүүлэгчид цацрагын ачаалал бага
• Үнийн хувьд хямд боловч жижиг өөрчлөлтийг илрүүлэн, оношлох боломжтой
• Шинжлүүлэгчид тусгай бэлтгэл шаардагдахгүй
• Шинжлүүлэгчид ямар нэг өвдөлт, зовиур өгдөггүй
• Шинжилгээний хугацаа бага /1-2 минут /
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс