Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, тосонд уусдаг аминдэм ба элэг, бөөрөнд урвалд орж идэвхтэй хэлбэр болох стериод бүтэцтэй даавар /кальцитрол/-т шилжин үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Витамин Д нь эрдэс бодисын солилцоо, кальци фосфорын шимэгдэлт болон яс булчин, дархлаа тогтолцоо, олон тооны эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог чухал нөлөөтэй аминдэм юм.

Монгол орны хувьд дэлхийн хойт өргөрөгт оршдог, хүйтэн сэрүүн уур амьсгалтай, Д витаминаар баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдгийн улмаас Д витамины дутал харьцангуй өндөр байдаг.

Манай эмнэлэг энэхүү чухал аминдэмийн дутагдлыг бууруулах, түүнээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах зорилгоор Витамин Д -ийн ЦОГЦ үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Витамин Д-н ЦОГЦ үйлчилгээнд дараах үйлчилгээ багтдаг:
1. Шинжилгээг өгөхөд Д витамины талаар мэдээлэл өгч, чиглүүлэх
2. Бүрэн автомат аппаратаар шинжилгээг түргэн шуурхай хийх
3. Шинжилгээний хариу, хувь хүний онцлогт тохирсон Витамин Д-н тун тогтоох зөвлөгөө
4. Дутагдалтай үед нөхөх тунгийн Витамин Д үнэ төлбөргүй олгох
5. Витамин Д-н эргэн хяналт

Энэхүү цогц үйлчилгээг авсанаар та зөвхөн шинжилгээ өгөхөөс гадна Д витамины талаар ойлголт мэдлэг тань нэмэгдэж, өөрт тохирсон тунгаар эмчийн хяналтад зөв хэрэглэж, эргэн хянагдах хугацааг тодорхойлуулж, дур мэдэн буруу хэрэглэснээс үүдэх эрсдлээс сэргийлэх давуу талтай.
Манай эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа Витамин Д-н судалгаа, шинжилгээг хийж, салбарын болон салбарын бус байгууллагуудад Витамин Д-н сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хамтран ажилласаар ирсэн.

Бид Витамин Д-ийн оношилгоо, эмчилгээнд ОУ болон Монгол улсын стандарт удирдамжуудыг даган ажилладаг. Фамили Клиник эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ АНУ-ын Биотек компанийн GMP, FDA чанарын шаардлага хангасан, цэвэр, тунгийн алдагдалгүй, нэмэлт найрлагагүй, харшил төрүүлэгч бодис агуулаагүй, бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой Д витаминыг хэрэглэхийг зөвлөж, шинжилгээгээр Д витамины түвшин хангалтгүй, дутагдалтай гарсан тохиолдолд эмчилгээний нөхөх тунг үнэ төлбөргүй олгож байна.

Хамтдаа Д витамины дутагдлаас сэргийлцгээе.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic