Витамин Д гэж юу вэ?


Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, тосонд уусдаг аминдэм ба элэг, бөөрөнд урвалд орж идэвхтэй хэлбэр болох стериод бүтэцтэй даавар /кальцитрол/-т шилжин үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Витамин Д нь эрдэс бодисын солилцоо, кальци фосфорын шимэгдэлт болон яс булчин, дархлаа тогтолцоо, олон тооны эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог чухал нөлөөтэй аминдэм юм.

Витамин Д -г хэрхэн авах вэ?

 Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгждэг тул биеийн 70% иас дээш хэсгийг наранд ил гарган шарах үед
 Хоол хүнснээс авах /далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, өндөг, үхрийн мах, цагаан идээ г.м/
 Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах

Монгол орны хувьд хойт өргөрөгт оршдог, хүйтэн сэрүүн уур амьсгалтай, Д витаминаар баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдгийн улмаас Д витамины дутал харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 хувь нь хангалтгүй болон дутагдалтай байна.
Эмчийн зөвлөсний дагуу таныг Д витамины шинжилгээ хийлгэж, цусан дахь хэмжээгээ тодорхойлуулахыг зөвлөж байна.
Манай эмнэлэг нь цусан дахь Д витамины шинжилгээг бүрэн автомат иммунолгийн анализатор дээр хийж байна. Шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс