Танилцуулга

Фамили Клиник эмнэлгийн анхны суурь нь 1997 онд Өрнө Дорнын засал нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш эрүүл мэндийн салбарын олон чиглэлд амжилттай ажиллаж ирсэн.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх болсноор бид 2017 онд Фамили Клиник эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Манай эмнэлгийн орчин нь сүүлийн үеийн өнгө дизайны өндөр шийдэл бүхий, халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангасан, агаар сэлгэлт, халдваргүйтгэлийг дэвшилтэт технологиор шийдсэн байна.

Бид үйлчлүүлэгч төвтэй, Монгол улсын жишиг үүдэн эмнэлэг болох зорилгын хүрээнд 2023 онд ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шалгуурыг амжилттай хангаж, магадлан итгэмжлэгдсэн ба хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, лаборатори, эхо оношилгоо, рентген оношилгоо, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн бүх насны үйлчлүүлэгч, албан байгууллага, хамт олон, гэр бүлд зориулсан хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

Фамили клиник эмнэлэг нь жилдээ амбулаториор 25000 гаруй хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.

ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛ

  • ЭРХЭМ ЗОРИЛГО

      Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт стандартыг тасралтгүй нэвтрүүлэгч, чанарын стандартаар баталгаажсан Монгол улсын жишиг үүдэн эмнэлэг болох

  • БИДНИЙ УРИА

      Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ.

  • БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

    1. Багийн ажиллагаа: Уялдаа холбоотой, харилцан хүндлэлтэй хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллана.
    2. Өөриймсөг хандлага: Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг бий болгохын төлөө хийж буй ажил бүрт сэтгэлээ шингээнэ.
    3. Шинийг нэвтрүүлэгч: Ажилтан бүр өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэн, тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний удирдамжийг нэвтрүүлж, шинэ санаа, бүтээлч байдлыг дэмжин ажиллана.

Фамили Клиник

Мэндчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч таны амрыг эрин мэндчилье. Фамили клиник эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан, чанартай, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын жишиг үүдэн эмнэлэг болох нь бидний зорилго билээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд 2023 онд ЭМЯ-ны Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2 жилээр магадлан итгэмжлэгдээд байна.
Таны төлөө сэтгэл, мэдлэг, ур чадвараа зориулан үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд Фамили клиник эмнэлгийн хаалга нээлттэй байх болно.

Эрүүл мэндтэй холбоотой санал, асуулт байвал та бидэнтэй холбогдоорой. Манай эмнэлгийн цахим хуудсаар дамжуулан танд хэрэгтэй мэдээллүүд хүрнэ гэдэгт найдаж байна.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic