1. Үтрээнээс яагаад цагаан юм ялгардаг вэ? Ямар үүрэгтэй байдаг вэ?

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо өөрийн гэсэн нарийн зохицуулагатай байдгийн нэг нь үтрээний орчин буюу микрофлорын зохицуулага байдаг. Мөн умайн хүзүүний булчирхайлаг хэсгээс шүүрэл ялгарч үтрээг чийглэг байлгахад оролцдог ба энэ үтрээнээс гарч байгаа ялгадас нь үнэргүй, цайвар тунгалаг өнгөтэй байдаг ба сарын тэмдгийн дунд үед болон сарын тэмдэг ирэхнийн өмнө гарах ялгадасын хэмжээ ихсэн наалдамхай мэт болдог. Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны ашигтай бактер буюу бичил биетэн агуулагдаж байдаг ба энэ нь үтрээний орчинг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

2. Үтрээний үрэвсэл, гэж юуг хэлэх вэ? Шалтгаан нь юу байдаг вэ?

Дээр дурдагдсан үтрээний орчин болон микрофлор буюу хэвийн бичил биетийн тоо гадаад болон дотоод шалтгааны улмаас алдагдсанаас эмгэг нянгийн тоо ихсэн үтрээний үрэвсэл үүсдэг. Уг шалтгаанд үтрээг хэт их савандаж угаах, шалтгаангүй дотуур угаалага их хийх, мэдэх мэдэгдэхгүй/сүлжээний бүтээгдэхүүн, / бүтээгдэхүүн дур мэдэн үтрээнд хийх, бэлгийн замын халдвар, үтрээний үрэвслийг дутуу эсвэл өөрт тохироогүй эм бэлдмэл антибиотикийг буруу дутуу хэрэглэн буруу эмчлэх, бэлгийн олон хавьтагчтай байх, бжлгийн ариун цэврийг сахихгүй байх зэргээс хамааран үтрээ үрэвсэж болно.

3. Үтрээний үрэвслийн үед тухайн эмэгтэйд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Үтрээний үрэвслийн үед дараах шинж тэмдгийн аль нэг болон зэрэг илэрч болно. Үүнд Үтрээнээс гарах ялгадасын хэмжээ ихсэн, эвгүй үнэртэй болох, өнгө өөрчлөгдөх өнгө нь тухайн үүсгэгчээс хамааран янз бүр байна, шар ногоон, ногоон усан, бижирмэгтэй ээдэм төст, хөөсөрхөг гэх мэт байна. Мөн бэлгийн харьцааны үед өвдөх, гадна бэлэг эрхтэн хорсох, загатнах, зарим халдварын үед бэлэг эрхтнээр тууралт гарч болно.

4. Ямар ямар оношилгоо, шинжилгээ өгч үтрээний үрэвсэл байгаад мэдэх вэ?

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл та нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй ба хамгийн түрүүнд мазокын буюу үтрээний орчинг үнэлэх шинжилгээг хийнэ. Энэ шинжилгээгээр үтрээний үрэвсэл мөөгөнцөр байгаа эсэх, ашигтай бактери хэвийн хэмжээнд байгаа эсэхд үнэлэлт өгч болох хамгийн энгийн шинжилгээний нэг юм. Мөн PCR шинжилгээг хийлгэх шаардлагатай ингэснээр мазокын шинжилгээгээр илрэх боломжгүй бэлгийн замын далд халдварыг илрүүлж болно. Жишээ нь умайн хүзүүний хавдрын өндөр эрсдэлт хүргэдэг папиломавирусын шинжилгээг зөвхөн PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой мөн бэлгийн замын халдварын үүсгэгчийн хамгийн нарийн тодорхойлох оношлогооны арга. Мөн гарч байгаа ялгадаснаас бактерлогийн шинжилгээг өгч болно ингэснээр ямар үүсгэгч байгааг тодорхойлохоос гадна, тухайн үүсгэгч ямар антибиотикт мэдрэг, ямар антибиотикт тэсвэртэй вэ гэдгийг мэдэх боломжтой оношлогооны арга юм.

Хэрэв та ойр ойрхон үрэвсэх эсвэл эмчилгээний дараа ч дахилт үүсээд байвал PCR болон бактерлогийн шинжилгээг өгөх шаардлагатай. Мөн шээсний шинжилгээг өгвөл тохиромжтой учир нь эмэгтэй хүний шээсний сүв үтрээ 2 ойрхон байрладаг бөгөөд бөөр шээсний замын халдвартай шээх үед хорсож өвддөг зэрэг зовиуртэй бол нэг нэгнээс халдвар авах тохиолдол байдаг.

5. Ямар эмчилгээг хир удаан хийлгэх хэрэгтэй вэ? Хамтрагчаа ч гэсэн хамт эмчлэх үү?

Үрэвслийн үед тохирсон антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Мөн одоо эмнэлэгүүүд антибиотик эмчилгээтэй хавсарсан физик эмчилгээнүүд хийгддэг болсон энэ нь үтрээнд эмийн бодисыг шимэгдүүлэх үрэвслийг намдаах, эмгэг нянгийн тоог цөөрүүлэх, өвдөлт намдаах тухайн хүний зовиурыг багасгах зэрэг ач холбогдолтой байдаг. Антибиотикоос гадна дан ургамлын найрлагатай үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсан хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Хамтрагчаа хамт эмчлэх эсэх нь илэрсэн халдварын үүсгэгчээс хамаарна, бэлгийн замын халдвар илрээгүй тохиолдолд хамт эмчлэх шаардлагагүй гэж үздэг ч тухайн хүний зовиураас хамааран хамт эмчлэж болно.

6. Үтрээний үрэвсэл, Үтрээний мөөгөнцрөөс юугаараа ялгаатай вэ?

Үтрээний мөөгөнцөр нь Candida гэдэг мөөгөнцрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг. Үтрээнд орчныг 100% гэж авч үзвэл эрүүл эмэгтэйд 98-99 хувьд үтрээний ашигтай бактер буюу хувийн микрофлор эзлэж үлдсэн 1-2 хувьд бусад бактер болон мөөгөнцөр тодорхой хэмжээгээр идэвхгүй хэлбэрээр байж байдаг. Мөн янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр мөөгөнцөр өсч олшрон үржиснээр тухайн хүнд зовиурууд илэрч эхэлнэ. Үүнд хамгийн түрүүнд замбараагүй антибиотикийн хэрэглээ, мөн жирэмсэн үед дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөж мөөгөнцөртөх шалтгааны нэг болно. Нөлөөлөх хүчин зүйлд эм халдвараас гадна, бэлгийн харьцаа, доороос даарах зэрэг ордог.

Манай эмнэлэгт эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар Даваа- Бямба гарагт тогтмол ажиллаж байгаа ба мөн Мазок, PCR, Бактерлогийн шинжилгээг нэг дор өгөхөөс гөдна, үрэвслийн өдрийн багц эмчилгээнд хамрагдах, ТРИМА физик эмчилгээтэй хослуулан үрэвсэл мөөгөнцрийг эмчлэх давуу талтай.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс