Витамин Д нь эрдэс бодисын солилцоо, кальци фосфорын шимэгдэлт болон яс булчин, дархлаа тогтолцоо, олон тооны эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог чухал нөлөөтэй аминдэм юм.
Олон тооны судалгаанаас харахад Витамин Д дутал дэлхий нийтэд өргөн тархсан байна. Д витамины дуталд газарзүйн байршил, цаг агаар, хувцаслалт, нарны тусгал, арьсны өнгө, физиологийн өөрчлөлт, хотжилт, хоол хүнсний онцлог нөлөөлөх хүчин зүйл болдог. Дараах бүлгийн хүмүүс дуталд орох эрсдэл өндөр байдаг. Үүнд:
1. Дан хөхний сүүгээр хооллодог нярай
2. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
3. Өндөр настнууд
4. Хэвтрийн өвчтнүүд
5. Элэг, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс
6. Хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдалтай хүмүүс
Монгол орны хувьд хойт өргөрөгт оршдог, хүйтэн сэрүүн уур амьсгалтай, Д витаминаар баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдгийн улмаас Д витамины дутал харьцангуй өндөр байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал – 2017” үндэсний V судалгаагаар нийт хүн амын Д витамины хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д витамины дуталтай эсвэл нөөц багатай байгааг тогтоосон байна.
Та өөрийн цусан дахь Д витамины хэмжээ ямар байгааг дараах тестээр үнэлээд үзээрэй. /Зурган тест оруулах – Биотекийн тест оруулах/
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс