Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, тосонд уусдаг аминдэм ба элэг, бөөрөнд урвалд орж идэвхтэй хэлбэр болох стериод бүтэцтэй даавар /кальцитрол/-т шилжин үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Витамин Д нь эрдэс бодисын солилцоо, кальци фосфорын шимэгдэлт болон яс булчин, дархлаа тогтолцоо, олон тооны эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог чухал нөлөөтэй аминдэм юм.
Витамин Д -г хэрхэн авах вэ?
Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгждэг тул биеийн 70% иас дээш хэсгийг наранд ил гарган шарах үед
Хоол хүнснээс авах /далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, өндөг, үхрийн мах, цагаан идээ г.м/
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах
Монгол орны хувьд хойт өргөрөгт оршдог, хүйтэн сэрүүн уур амьсгалтай, Д витаминаар баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдгийн улмаас Д витамины дутал харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 хувь нь хангалтгүй болон дутагдалтай байна.
Эмчийн зөвлөсний дагуу таныг Д витамины шинжилгээ хийлгэж, цусан дахь хэмжээгээ тодорхойлуулахыг зөвлөж байна.
Манай эмнэлэг нь цусан дахь Д витамины шинжилгээг бүрэн автомат иммунолгийн анализатор дээр хийж байна. Шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс