Фамили Клиник эмнэлэг нь өндөр нарийвчлалтай, хамгийн сүүлийн үеийн, шинэ түвшний, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй зүрхний эхо шинжилгээг хийж байна. Хүний биеэс ялгарч буй дууны долгионыг бүртгэх замаар зүрхийг шинжилдэг.

Зүрхний эхо нь зүрхийг олон талаас нь дүрсжүүлэн харж, зүрхэн дэх бүтцийн болон үйл ажиллагааны, цаашлаад цусан хангамжийн байдлыг оношилдог ба цусны урсгалын хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгдөг.
Зүрхний эхо шинжилгээг хэн хийлгэх вэ?

• Хоолойны ангинаар байнга өвддөг
• Артерийн даралт ихдэх өвчтэй
• Зүрх судасны архаг өвчтэй
• Өмнө энэ шинжилгээг огт хийлгэж байгаагүй
• Зүрхний хэм алдагдалтай
• Зүрхээр хатгах зовиуртай
• 40+ насныхан
• Цэвэршилтийн насныхан
• Амьсгаадаж, шалтгаангүй ханиалгадаг хүн
• Бамбайн булчирхайн үйл ажиллагааны алдагдал
• Хавдар
• Зүрхний төрөлх болон олдмол гажиг

Зүрхний эхо шинжилгээ хортой юу?

Энэ шинжилгээ нь Рентген, MRI, компютер томографикийн шинжилгээтэй харьцуулахад ямар ч хоргүй, давтан хийлгэх боломжтой, туяаны нөлөөлөл байхгүй.

Манай эмнэлгийн зүрхний эхоны давуу тал:

Фамили клиник эмнэлэг нь Mindray-ийн илүү нарийвчлалтай мэргэжлийн оношилгоо хийхэд тусалдаг, шинэ үеийн хэт авианы платформ mQuadro болон нэг кристал, өвөрмөц Echo BoostTM, HDR Flow технологи бүхий 3D хувиргагч технологиудаар тоноглогдсон M9 аппаратаар зүрхний хэт авиан шинжилгээг хийж байна. 

Энэхүү аппарат нь хүнд хэцүү өвчтөнүүдэд хамгийн дэвшилтэт, үнэн зөв оношилгоог санал болгодог, зүүн ховдлын тунгалагжилт, мэргэжлийн эдийн хяналтын тоон шинжилгээ, ухаалаг гаралтын хэмжилт, ухаалаг доплер зэрэг цогц шийдэл бүхий шинэ түвшний аппарат юм. 

Туршлагатай, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч зүрхний хэт авиан шинжилгээг хийж, дүгнэлт өгч байна. Та 77135555, 76115555 утсаар холбогдон шинжилгээний цаг авах боломжтой.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic