Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Бага насны хүүхэд нь суулгаж, гүйлгэж, өндөр халуурч, бөөлждөг ханиадны вирусийн халдвар авч, өвчилсөн хэмээн эцэг эхчүүд нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм.

Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, ротавирусын эсрэг вакцин хийлгэхийг зөвлөдөг. 2013 оноос ДЭМБ-аас бүх улс орнуудад Ротавирусийн вакциныг хүн амдаа хийхийг зөвлөх болсон. 2020 оны байдлаар дэлхийн 80 орчим улсад Ротавирусийн вакциныг тогтмол хийж байна.

Монгол улсад Ротавирусийн халдвараар өвдсөн нийт хүүхдүүдийн 93% нь 2-оос доош насны хүүхдүүд байна.
• 2009 оны 4 сараас 2016 оны 3 сарыг хүртэлх хугацаанд суулгалтаар эмчлэгдэж байсан 6078 хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 2794 буюу 46% нь ротавирусийн гаралтай суулгалт байсан бөгөөд эдгээр суулгалттай нийт хүүхдүүдийн 5649 буюу 93% нь 2-оос доош насны хүүхдүүд байсан байна.
• Дэлхийн хэмжээнд ротавирусын гаралтай суулгалтаар жил бүр 5-аас доош насны 528000-215000 хүүхэд нас бардаг бөгөөд 90-ээс дээш хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна.

Тиймээс ДЭМБ-аас зөвлөж буй Rotasiil 5 цэнт вакциныг 2-24 сартай хүүхдүүдэд 3 удаагийн тунгаар хийлгэхийг зөвлөж байна. Ингэснээр таны хүүхдэд Ротавирусийн эсрэг насан туршийн дархлаа тогтох юм.

Ротавирусын эсрэг энэхүү вакцин нь өвчлөлөөс 70%-иар, хүндрэлээс 98%-иар тус тус сэргийлэх ба дараах тохиолдолд вакциныг хүүхдэд хийхгүй. Үүнд:

• Хүүхдийн нас хэвийн тээлтийн 2 сар хүрээгүй, эсвэл 24 сараас хэтэрсэн
• Өмнө нь энэ вакцинд харшил өгч байсан.
• Цитрат болон вакцины бүрэлдэхүүн бодист хэт мэдрэгшилтэй.
• Хоол боловсруулах замын эмгэгтэй /Гажиг, түгжрэл, архаг үрэвсэл, шархлаа г.м/
• Хурц халдварт өвчин
• Хүүхдийн дархлаа хэт суларсан үед хийхгүй.

Фамили Клиник эмнэлэгт Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакциныг 2020 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7611-5555, 7713-5555 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Фамили Клиник- Хүүхдийн тасаг

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic