GSH буюу Глутатион гэж юу вэ?

GSH нь ГЛУТАМИН, ЦИСТЕЙН, ГЛИЦИН гэсэн 3 амин хүчлээс бүрдсэн хүний биеийн бүх эсэд байдаг, эсийн исэлдэн ангижрах процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байгаль дээрх хамгийн хүчтэй антиоксидант юм.

Энэхүү антиоксидантын 20% нь эс дотор, 80% нь элгэнд анхдагчаар үүсэж, улмаар цусны урсгалаар дамжин бие махбодийг хоргүйжүүлэх, элэг хамгаалах, дархлаа дэмжих, хорт бодисыг биеэс гадагшлуулах үйлдлийг үзүүлдэг ба тодорхой наснаас эхлэн элгэнд нийлэгжих хэмжээ нь буурч эхэлдэг. Иймээс GSH -ийг нэмэлтээр гаднаас нөхөх шаардлагатай болдог.

АНУ-ын FDA-аас хүн өдөрт 400-800 мг GSH-ийг нэмэлтээр авбал зохимжтой гэж зөвлөдөг ба GSH нь хоол хүнсэнд харилцан адилгүй агуулагддаг учир хүн өдөрт дунджаар 13-110 мг GSH-ийг нөхөж авдаг байна.

GSH ямар тохиолдолд буурдаг вэ?

GSH нь нас ахих тусам бие физиологийн бодисын солилцооны хурдаас хамаарч биед нийлэгжих GSH-ийн хэмжээ 25 наснаас эхлэн арван жил тутамд 10-15%-иар тогтмол буурдаг. Мөн дараах гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр нийлэгжилт нь буурдаг байна.

  • Чанаргүй хоол хүнс
  • Орчны бохирдол
  • Эм тарианы хэрэглээ
  • Хэт ягаан туяаны нөлөө
  • Стресс, бухимдал
  • Тамхи, архины хэрэглээ
  • Гэмтэл, шарх түлэгдэлт
  • Халдвар, үрэвсэл
  • Амьдралын буруу хэв маяг

Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр цусан дахь чөлөөт радикалын хэмжээ ихсэж улмаар хэт исэлдэлт үүсэж, бие дэх хорт бодисын хэмжээ нэмэгдсэний улмаас  эсийн хөгшрөлт, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд үүсдэг байна.

GSH-ийн үйлдэл

  • Anti-oxidant: Хэт исэлдэлтээс үүссэн хорт радикалуудыг саармагжуулна.
  • I – Immune Booster: Дархлаа сэргээж, халдвараас сэргийлнэ.
  • D- Detoxifier: Хүнд метал, хорт бодисуудыг биеэс гадагшлуулж хоргүйжүүлнэ.

 

Хэрэглэх заалт:

– Элэгний өвчний эмчилгээнд элэг хамгаална

– Хими болон туяа эмчилгээний үеийн хордлого бууруулах болон эмийн бодис болон бусад хордлогын үед антидот болгон хэрэглэнэ.

– Үүссэн чөлөөт радикалын хэмжээг бууруулан, хордлогын хүндрэлээс сэргийлнэ.

– Арьсны меланин нийлэгжилтийг дарангуйлан арьс цайруулах, чөлөөт радикалтай холбогдон үрчлээ үүсэхээс сэргийлэх, багасгах нөлөө үзүүлнэ

– Шарталт

Клиник судалгааны үр дүн:

Клиникийн судалгаанд архинаас үүдэлтэй элэгний үрэвсэл,хордлогын гаралтай элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архаг вируст гепатит болон идэвхтэй гепатит зэрэг төрөл бүрийн элэгний өвчтэй 250 өвчтөнд хэрэглэсэн. GSH 1200 мг/хоногт 3 долоо хоногийн турш тасралтгүй хэрэглэхэд 81,6% маш үр дүнтэй гэж гарсан байна.

Манай эмнэлэг нь олон улсын клиникийн практикт өргөн хэрэглэгддэг, эмчилгээний үр дүн өндөртэй дархлаа дэмжих, элэг хамгаалах, хоргүйжүүлэх, арьс цайруулах үйлдэл бүхий байгаль дээрх хамгийн хүчтэй антиоксидант GSH буюу Глутатион агуулсан эмчилгээний багцийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Сэтгэл ханамжтай чанартай үйлчилгээг танд хүргэж байна.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic