Өвдсөн үедээ вакцин хийлгэж болох уу?

Шинжлэх ухаанаар батлагдсан цор ганц идэвхитэй хамгаалалт бол вакцин юм.
Эцэг эхчүүд маань Томуугийн вакцинаа хэзээ хийлгэх вэ гэж их асуудаг. Томуу нь жил бүрийн 10сараас хэлэн дэгдэж 12,1 саруудад оргил үедээ хүрдээд аажмаар буурдаг.
Томуугийн вакцин нь хийлгэснээс хойш 14-21 хоногт дархлаа бүрэн тогтож, жилийн турш хамгаалдаг. Иймд вакциныг  8сараас эхлэн хийлгэхийг зөвлөдөг ч жилийн турш хэзээ ч хийлгэж болно.

1. Магадгүй та вакцин хийлгэх гэтэл өвдсөн байвал яах вэ?

CDC буюу ОУ-ын Халдварт өвчний төв нь хүүхэд ба насанд хүрэгчдийг дараах өвчнүүдээр хөнгөн өвдсөн ч Томуугийн вакцинийг хийлгэж болно гэж заасан бна:

  • Хөнгөн халуурал буюу F 101, Цельсийн 38,3с бага халууралт
  • Хөнгөн ханиад, нусгайрал
  • Дунд чихний халдвар, хөнгөн хэлбэр
  • Хөнгөн суулгалт

2. Өвдсөн үедээ вакцин хийлгэвэл яах вэ?

Зөвхөн хөнгөн өвдсөн үед вакцин хийх бөгөөд  энэ нь дархлаа тогтоход болон өвчин хүндрэхэд нөлөөлөхгүй зөвхөн эдгэрэх хугацааг уртасгах эрсдэлтэй байдаг.

3. Тэгвэл хэзээ хойшлуулах вэ?

  • Өвчний шинж тэмдэг илэснээс хойш 7 хоног дотор
  • 38,5 С-аас дээш халуурах
  • Хүчтэй өвдөлт
  • Харшилтай үед
  • Хүнд суулгалт, бөөлжилт
  • Оношоос үл хамааран биеийн байдал зовиур ихтэй, таагүй байвал хойшлуулна.

4. Өвдсөний дараа хэзээ хийлгэх вэ?

Аливаа өвчнөөр хүнд, хөнгөн өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн зэргээс хамааран шинж тэмдэг арилснаас хойш 2 хоногоос 3 сар орчмын дараа хийж болдог тул эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс