Фамили Клиник эмнэлгийн Дотрын хэсэг нь дотор эрхтний зонхилон тохиолдох өвчнүүдийн оношилгоо эмчилгээг олон улс болон монгол улсын стандарт удирдамжийн дагуу, түргэн шуурхай, цогцоор үзүүлэхийг зорин ажиллаж байна. Монгол улсад насанд хүрэгчдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөл байдаг ба энэхүү хэрэгцээнд үндэслэн дотрын хэсгийн тэргүүлэх чиглэл нь Зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэн, эмчлэн, сэргийлэхэд оршино.

Та манай Дотрын хэсэгт тав тухтай үйлчлүүлэн дараах тусламж үйлчилгээг аваарай.

1. Дотор өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Зүрх судасны зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Амьсгалын замын зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Хоол боловсруулах замын зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Бөөр шээсний замын зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Үе мөчний зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт
• Дотоод шүүрлийн зонхилон тохиолдох өвчний зөвлөгөө, хяналт, урьдчилан сэргийлэлт
2. Витамин Д-ын оношилгоо, эмчилгээ, хяналт, нөхөх тун олгох
3. Яаралтай үеийн тусламж үйлчилгээ
4. Зүрхний цахилгаан бичлэг
5. Дотрын ЭХО оношилгоо
6. Зүрхний ЭХО оношилгоо
7. Рентген оношилгоо
8. Өдрийн эмчилгээ
9. Томуугийн вакцин
10. Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ, зөвлөгөө (Зүрх судас, Хоол боловсруулах зам, Амьсгалын зам, Бөөр шээсний зам, Яс эрдэс, Насны бүлгээс хамаарсан урьдчилан сэргийлэх багцууд)

Тав тухтай орчинд сэтгэл ханамжтай үйлчилгээг эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хүргэх болно.
Манай эмнэлгийн Дотрын хэсгийн ажиллах цаг: Даваа – Баасан /09.00-17.00/ Бямба гаригт /10.00-16.00/

Бидний тухай

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд олон улсын чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Тогтмол мэдээлэл авах​

Холбоо барих

Утас: 7713 – 5555; 7611 – 5555
Ажиллах цаг:
Даваа-Баасан 09:00-18:00 Бямба, Ням 10:00-16:00

Хаяг:
Фамили Клиник эмнэлэг
64-р байрны 201 тоот, Халдвартын эцсийн буудал
14-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Copyright © 2023 Family Clinic